Нийт сувилагчиддаа Олон Улсын Сувилагчдын Баярын Мэнд хүргэе!

Манай эмнэлгийн Сувилахуйн алба 2006 оноос үүсгэн байгуулагдаж, 2017 онд  “Чадварлаг, ёс зүйт эмнэлгийн тусламж үйлчилгээ”  зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Дэлгэрэнгүй

                                                     

Алтан дэнлүү-2017

Төрийн ордонд “Алтан дэнлүү-2017”  ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Манай ахлах сувилагч Энхзаяа “Тэргүүний сувилахуйн мэргэжилтэн” -ийн эзэн болсон байна.

 

 

 

 

 

 

 

 

Энэ өдөр “Тэргүүний сувилахуйн мэргэжилтэн”, “Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн”,”Шилдгийн шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн”, “Шилдэг хамт олон”, “Дуурсагдах үйлстэй алдартан”, “Тэргүүн дээд шагналын эзэд” сувилагчдыг шалгаруулдаг юм. Ажилсаг хамт олондоо ажлын амжилт хүсьё!

Үнэ төлбөргүй үзлэг

Солонгос улсын “GOOD GANG-AN HOSPITAL ” эмнэлгүүдээс манай эмнэлэг дээр 6-р сарын 23-27-ны хооронд доорх өвчнүүдээр нарийн мэргэжлийн эмч нар ирж үнэ төлбөргүй үзлэг хийхээр боллоо.

     Мэдрэлийн мэс засал
     Гэмтлийн мэс засал
     Зүрх судас                                                                                                                                                                                          Хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлүүд

Үнэ төлбөргүй үзлэг оношлогоо

Тун удахгүй Солонгос улсын “Good Hospital” эмнэлгүүдээс манай эмнэлэг дээр доорх өвчнүүдээр нарийн мэргэжлийн эмч нар ирж үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх гэж байна.
• Мэдрэлийн мэс засал
• Гэмтлийн мэс засал
• Зүрх судас, цус харвалт
• Хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлүүд
• Лаборатори

Шинэ тасаг нээгдлээ

Манай эмнэлэгт хавдар ба хавдарын бус өвчин намдаалт, хөнгөвчлөх эмчилгээний тасаг шинээр нээгдлээ. Эмгүйгээр удаан хугацаанд хавдарын өвдөлтийг намдаана. Нарийн мэргэжлийн туршлагатай эмч нар та бүхэнд үйлчилгээ үзүүлж байна. Утас: 99999645

ЕМЗ-ын яаралтай тусламжийг БГД-ийн иргэдэд үнэгүй үзүүлж байна.

Ачтан эмнэлэг нь 2016 оны 7 сараас эхлэн БГД-ийн иргэдэд ЭМД-аар үнэгүй Ерөнхий мэс засал чиглэлээр яаралтай тусламж үйлчилгээ 24 цагаар үзүүлж, Ачтан Био лаборатори нь 24 цагийн турш түргэн шуурхай үйлчилж байна. Утас: 7009624, 7009623

1 2 3