дэлгэрэнгүй

Сувилагчид маань Олон Улсын Сувилагчдын баярт зориулан онол практикын бага хурлаа хийж шилдэг илтгэгчид маань тодорлоо. Нийт 10-н сувилагч илтгэл тавьснаас Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн сувилагч Ж. Буянхишиг “Ачтан эмнэлгийн стационар тасгуудын эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаалын хэрэгжилтийг судалсан дүн” сэдвээр тавьсан илтгэл түрүүлж. Яаралтай тусламж, хүлээн авах тасгийн сувилагч Б.Баясгалан “Ачтан эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжаар ирсэн үйлчлүүлэгчийг эрэмбэлэн ангилж, үйлчлүүлэгийн сэтгэл ханамж, үйлчилгээний хугацааг үнэлүүлэх” сэдвээр, Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Н. Баасансүрэн “Ачтан Эмнэлэгт өвдөгний хиймэл үе суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн хагалгааны дараахь асаргаа, сувилгааны байдалд хийсэн судалгааны үр дүн сэдвээр тус тус удааллаа.