Танилцуулга

Манай эмнэлэг Монгол улсын анхны хувийн нэгдсэн эмнэлэг.  2001 оны 05 сарын 05-нд үүсгэн байгуулагдсан. 2001, 2003, 2008 онд ашиглалтанд орсон А-4 давхар, В-5 давхар, С-8 давхар орчин үеийн тохилог байртай. Хүн амд 36 төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хэвтэн эмчлүүлэх (стационари), оношилогоо, нөхөн сэргээх төрлөөр хот (71%- 74%), хөдөө (25%-26%), гадаадын (2%-3%) иргэдэд үйлчилж байна. Манай хамт олон 2016 онд “Чадварлаг, Чанарлаг, Ёс зүйт эмнэлгийн тусламж” гэсэн зорилго дэвшүүлж “Эмч, ажилчдын амьдралын баталгаа, хүнлэг чанарыг хангаж, хүн амд буцалтгүй, хүлээгдэлгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Эмч мэргэжилтний тоо:

Нийт 225 гаруй ажилчинтай. Үүний 76 эмч нараас ШУ-ны доктор, профессор 5, АУ-ны доктор,профессор , магистр 7,

эмчийн тэргүүлэх,ахлах зэргийн 15, нийт 77 сувилагчийн 35%-аас дээш нь зэрэгтэй хамт олон юм.

Онцлог, давуу тал:

  • 300 ортой, Ерөнхий болон Мэдрэлийн мэс заслын яаралтай тусламжийн үйлчилгээг (БГД-ийн иргэдэд) 24 цагаар үзүүлдэг.
  • Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламжийн (10 ортой) баазтай.
  • Төрөлжсөн мэргэжлийн 8 төрлөөр эх орондоо тэргүүлдэг.
  • 3D ЭХО оношилогооны аппарат
  • Дижитал рентген
  • Дуран шинжилгээний аппарат (ходоод, гэдэс)
  • Орчин үеийн Япон, Герман улсын төхөөрөмжөөр тоноглогдсон.
“Ачтан”-биолаборатори тасаг нь Герман улсын Roche компани болон Япон улсын Sysmex компаний бүрэн автомат

анализаторууд суурилагдсан олон улсын стандартын дагуу үйлчилгээ явуулдаг.

  • Иммунологийн шинжилгээ(хавдрын маркер, вирус, гормон)
  • Коагулограммийн шинжилгээ
  • Бактерлогийн шинжилгээ(биологийн бүх төрлийн шингэнд шинжлэнэ)
  • Биохимийн шинжилгээ (бүх дотор эрхтний үйл ажиллагаа, ферментүүд, эрдэсүүд)
  • Эмнэл зүйн ерөнхий шинжилгээ(цус, шээс, нугасны ус,)

Төрөлжсөн Нарийн Мэргэжлийн Эмчилгээ Үйлчилгээ

  • Ерөнхий мэс залын эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Мэдрэлийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Сэхээн амьдруулах эмчийн үзлэг зөвлөгөө
  • Хавдарын үеийн хөнгөвчлөх эмчилгээний эмчийн үзлэг зөвлөгөө
  • Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Хоол боловсруулах эрхтэн системийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Зүрх судас – хэрхийн эмчийн үзлэг зөвлөгөө
  • Бөөр-дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Нүд, шүд, Чих Хамар Хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээ, зөвлөгөө
  • Дүрс оношлогоо эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Лаборатори шинжилгээ